Хувьцааны мөнгө дансанд орсноор зах дээр барааны борлуулалт сайжирчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2016-06-24 10:11:47

Өнгөрч буй долоо хоногт иргэд Засгийн газарт хувьцаагаа худалдаж байгаа 100,0 мянган төгрөгөөр  иргэд арай ядан хүрч байгаа амьдралдаа залгуулж байгаадаа баяртай байна. Нэг өрх багаар бодоход  4 ам бүлтэй гэж бодоход  дөрвөн хүн 400,0 мянган төгрөг авч байгаа нь тухайн ам бүлийн  бүтэн нэг сарын цалинтай тэнцэх орлого орж ирж байна.

Долоо хоногийн дараа дахиад тэр хэмжээний мөнгө дансанд нь орж ирнэ. Зарим иргэдээс хувьцаанд зарсан мөнгөө юунд зарцуулж байгаа сонирхлоо. Сонгуулийн өмнө мөнгө тарааж байгаа хэлбэр гэж ойлгож болох ч эдийн засаг хямралтай байгаа энэ цаг үед бидэнд зээлийн хүүг төлөх, оюутны сургалтын төлбөрт нэмэрлэх, гэрэл цахилгааны мөнгөө төлөхөд их нэмэр үзүүллээ гэж байна.

Зарим хэсэг нь хонь авч хорхог хийж, сайхан зугаалж, нэг өдрийн тансаг өнгөрүүлнэ гэх цөөн хэсэг байна. Иргэд юутай ч дансандаа 100,0 мянган төгрөгтэй болсноор зах дээр гүйхгүй байсан бараа таваар борлогдож, худалдан авалт илт  ихэссэн байна.

Сонгуулийн буянаар олсон мөнгөө дэмий үрэхгүй ээ, юмыг яаж мэдэхэв сонгуулийн дараа хямрал болох ч юм билүү гэх хүмүүс ч тааралдаж байна.

А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ