Японы агаарын навигацийн үйлчилгээний зөвлөх баг ажиллаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2016-06-24 09:20:00

Улаанбаатар хотын Олон улсын шинэ нисэх буудал дахь агаарын навигацийн үйлчилгээний чиглэлээр сургалт, зөвлөгөө өгч ажиллахаар Японы агаарын навигацийн үйлчилгээний холбоо(JRANSA) байгууллагын мэргэжилтэн Юүкио Хасэбэ тэргүүтэй 8 хүний бүрэлдэхүүнтэй зөвлөх баг хүрэлцэн иржээ.

ИНЕГ-ын даргын тушаалаар Улаанбаатар хотын Олон улсын шинэ нисэх буудал дахь агаарын навигацийн аюулгүй, найдвартай, цогц үйлчилгээг зохион байгуулах Агаарын навигацийн үйлчилгээний бэлтгэл ажлын хэсэг ажиллаж байна. Энэ хүрээнд зөвлөх багийнхан Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээ, Холбоо навигаци ажиглалтын үйлчилгээ, Шалгалтын нислэг, Нислэгийн журам зохиох үйл ажиллагааны чиглэлээр сургалт зохион байгуулж, зөвлөгөө өгөх ба шинэ нисэх буудлын барилга, тоног төхөөрөмжийн суурилуулалтын явцтай танилцах юм. Багийн гишүүдийг өчигдөр буюу энэ сарын 23-нд ИНЕГ-ын удирдлагууд хүлээн авч уулзаж, шинэ нисэх буудлын талаар танилцуулсан байна.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ