Архангайд сүүлийн 24 цагт 57 шинэ тохиолдол нэмж бүртгэгдэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2021-06-17 14:36:19
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт сүүлийн 24 цагт 703 сорьцод шинжилгээ хийхэд шинээр 57 тохиолдол илэрчээ. Үүнд: Хотонт тав, Эрдэнэбулган 27, Хайрхан найм, Өндөр-Улаан дөрөв, Хашаат найм, Цэнхэрт зургаа нэмэгдсэн байна. Ингэснээр аймгийн хэмжээнд нийт батлагдсан тохиолдлын тоо 807 боллоо.
Эмнэлэгт хэвтэж байгаа: 306 /2 тохиолдол УБ-т хэвтсэн, 1 тохиолдол гэрээр/ Нэгдсэн эмнэлгийн тусгай эмнэлэгт 132, Ихтамир сумын эрүүл мэндийн төвд 25, Хайрхан сумын эрүүл мэндийн төвд 23, Хашаат сумын эрүүл мэндийн төвд 50, Хотонт сумын эрүүл мэндийн төвд 17, Чулуут сумын эрүүл мэндийн төвд 17, Төвшрүүлэх сумын эрүүл мэндийн төвд 18, Өндөр-Улаан сумын эрүүл мэндийн төвд 9, Цэнхэр сумын эрүүл мэндийн төвд 13, Батцэнгэл сумын эрүүл мэндийн төвд 2 батлагдсан тохиолдол хэвтэн эмчлүүлж байна. Бүрэн эдгэрч эмнэлгээс гарсан нийт 458 иргэн байна. Ойрын харьцагч 5533 /нийт өссөн дүнгээр/, гэрийн тусгаарлалтад 1311 иргэн байна.
Аймгийн хэмжээнд 23 цэгээр коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтыг зохион байгуулж, 2021 оны 06-р сарын 17-ны өдрийн 00.00 цагийн байдлаар I тунд – 50087, II тунд – 44473 хүнийг хамруулаад байна.
Сүүлийн 24 цагт 19 обьектын 4057 мкв талбайд голомтын эцсийн халдваргүйжүүлэлт хийжээ.
Холбоотой мэдээ