Японд ажиллах хүсэлтэй хүмүүсийг бүртгэж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2016-06-23 21:39:46
Yesukheitumur Tumurbaatar

Япон улсад дадлагажигчаар ажиллах хүсэлтэй иргэдийг Төв аймгийн Хөдөлмөрийн хэлтэс өнөөдрөөс бүртгэж эхэллээ.

Монгол Улсын Хөдөлмөрийн яам, Япон Улсын Эрүүл мэнд , Хөдөлмөр, Нийгмийн халамжийн яам хооронд байгуулсан санамж бичгийн хүрээнд баталсан "Сайн дадалгажигч" хөтөлбөрийг хэрэгжүүлэх, тус улсад ажиллах сонирхолтой иргэдийг ил тод, нээлттэй бүртгэх зорилготой уг ажил энэ сарын 23-наас тав хоног үргэлжилнэ.

Бүртгэл ямар нэг хураамжгүй бөгөөд 18-39 насны, мэргэжлийн, тодорхой ур чадвартай хүмүүсийг бүртгэх юм. Иймд иргэд Япон улсад ажиллах сонирхолтой иргэд гадаад паспорт, эсхүл иргэний үнэмлэх, эрх бүхий их, дээд сургууль, боловсрол, сургалтын байгууллага төгссөн гэрчилгээ, дипломын хуулбар, 3х4 хэмжээтэй хоёр хувь цээж зургаа бүрдүүлээд 6 сарын 28-наас өмнө Хөдөлмөрийн хэлтэст хандахад болох юм.

                               Төв аймаг Ш.Шүрэнцэцэг

 

Холбоотой мэдээ