Америк доллароос бусад валютын ханш суларчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголбанкнаас зарласан монгол төгрөгийн ам.доллартой харьцах сарын дундаж ханш энэ оны 5 дугаар сард 2849 төгрөг 57 мөнгө байв. Энэ нь өмнөх оны мөн үеэс 1.9 хувиар суларсан бол өмнөх сарынхаас чангарсан дүнтэй гарчээ. Төгрөгийн юаньтай харьцах сарын дундаж ханш өнгөрсөн сард 442 төгрөг 99 мөнгө болж, өмнөх оны мөн үеэс 13.5 хувиар, өмнөх сараас 1.5 хувиар тус тус суларсан талаар ҮСХ-ноос мэдээллээ.
Мөн төгрөгийн рубльтай харьцах сарын дундаж ханш өнгөрсөн сард 38 төгрөг 50 мөнгө болж, өмнөх оны мөн үеэс 0.3 хувиар, өмнөх сараас 2.8 хувиар суларчээ. Өнөөдрийн байдлаар Монголбанкны мэдээллээр нэг ам.доллартой харьцах төгрөгийн ханш 2848.96 төгрөг, евро 3459.92 төгрөг, юанийн ханш 445.05 төгрөг, рубль 39.70 төгрөг, БНСУ-ын вон 2.55 төгрөг, иен 25.89 төгрөг байна.