Сүүлийн 24 цагт 10 иргэн эдгэрч, гэрийн тусгаарлалтад шилжжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-06-16 17:52:54

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ аймгийн хэмжээнд Ковидын дөрвөн тасагт нийт 169 батлагдсан тохиолдол эмчлүүлж байна. Үүнээс 17 хүртэлх насны 47 хүүхэд эмчлүүлж байгаа бол биеийн байдал хүндэвтэр 12, хүнд зэрэгтэй таван хүн байгаа аж.

Сүүлийн 24 цагт Сэлэнгэ аймагт 31 тохиолдол батлагдсан байна. Эдгээр нь Алтанбулаг суманд гурав, Сүхбаатарт гурав, Мандалд 17, Хүдэрт тав, Орхонтуулд нэг, Ерөөд нэг, Сайханд нэг тус тус батлагджээ. Өнөөдөр аймгийн Нэгдсэн эмнэлгийн ковидын тасгаас 10 иргэн эдгэрч, гэрийн тусгаарлалтад шилжсэн байна.

Мөн Сэлэнгэ аймгийн НЭ-ийн Ковидын тасагт нийтдээ 120 батлагдсан тохиолдол эмчлүүлж, таван иргэн ойрын хавьтлаар тусгаарлагдаж байна. Харин Мандал сумын Нэгдсэн эмнэлгийн ковидын тасагт 16 батлагдсан тохиолдол, нэг ойрын хавьтал, Ерөө сумын ЭМТ-ийн дэргэд нээсэн тасагт 21 тохиолдол, Жавхлант сумын ЭМТ-ийн дэргэд нээсэн тасагт 12 батлагдсан тохиолдол, нэг ойрын хавьтал тус тус эмчлүүлж байгаа гэсэн мэдээллийг аймгийн ЭМГ-ын Тусламжийн хэлтсээс мэдээллээ. 

Холбоотой мэдээ