"Монгол газрын тос боловсруулах үйлдвэр"-ийн тендерийн урилга

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-06-15 13:28:14


Огноо: 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдөр

Тендер шалгаруулалтын нэр: ГАЗРЫН ТОСНЫ ОРД, ИЛЭРЛИЙН ГЕОЛОГИЙН СИМУЛЯЦИЙН ПРОГРАММ НИЙЛҮҮЛЭХ

Тендер шалгаруулалтын дугаар: МГТБҮ/20210320

 

“Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК нь эрх бүхий тендерт оролцогчдоос ГАЗРЫН ТОСНЫ ОРД, ИЛЭРЛИЙН ГЕОЛОГИЙН СИМУЛЯЦИЙН ПРОГРАММ НИЙЛҮҮЛЭХ гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

 

Тендерийн баримт бичгийг бичгээр хүсэлтээ гаргаж, үнэ төлбөргүй авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.

 

Тендерийн хамт 3,600,000 (Гурван сая зургаан зуун мянган) төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

 

Тендерийг 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн Улаанбаатарын цагаар (GMT+8) 10 цаг 30 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн Улаанбаатарын цагаар (GMT+8) 11 цаг 00 минутад нээнэ.

 

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх, эрхгүй эсэх: “Эрхтэй”

Дотоодын давуу эрх тооцох эсэх: “Тооцохгүй”

 

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

 

Хаяг:   “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК

Монгол улс, Улаанбаатар хот-15160,

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын гудамж-3,

Бодь цамхаг, 900 тоот.

Утас: 976-70100389, 976-70100390
Имэйл хаяг:
upstream@mongolrefinery.mn

Веб сайт: www.mongolrefinery.mn

Холбоо барих ажилтан: Д.Дэмбэрэлням

Гар утас: 976-99006851

 

 

Тендерт оролцогч тендер бэлтгэх, захиалагчид ирүүлэхтэй холбогдон гарах бүх зардлыг өөрөө бүрэн хариуцах бөгөөд захиалагч ямар ч нөхцөлд энэхүү зардалтай холбогдох хариуцлага хүлээхгүй.
Холбоотой мэдээ