Гал түймэрт өртсөн гурван өрх гэр, бүрэн тавилгатай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2021-06-15 13:58:26

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн төв Даланзадгадад гал түймэрт өртсөн гурван айлыг гэртэй, бүрэн тавилгатай болгожээ. 

Даланзадгадын 6-р багийн Нисэхийн 7-16 тоотод гурван айлын гэр шатаж орох оронгүй болсон юм. Тус багийн Засаг дарга, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ц.Дэнээдорж шуурхай арга хэмжээ авч, аймгийн Засаг дарга Р.Сэддоржийн шийдвэрээр тухайн гурван өрхөд тус бүрт нь таван ханатай гэр олгожээ.

Мөн уг мэдээлэл цацагдсанаас хойш иргэд тусламж үзүүлсээр байна. Тэдний нэг "Мөнх ундарга" тавилгын үйлдвэрийн захирал Т.Батмөнх тухайн гурван айлд өөрсдийнх нь сонголтын дагуу бүрэн тавилга хийж өгч бэлэглэлээ.

Холбоотой мэдээ