НАТО-гийн дээд хэмжээний уулзалт эхэллээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2021-06-15 09:08:07

БРЮССЕЛЬ. /Reuters/. Умард Атлантын гэрээний байгууллагын /НАТО/ гишүүн орнуудын удирдагчдын дээд хэмжээний уулзалт Бельгийн нийслэл Брюссель хотноо даваа гарагт эхэлжээ.


АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены хувьд НАТО-гийн удирдагчдын уулзалтад анх удаа оролцож байна. Тэрбээр Их Британид болсон “Долоогийн бүлэг”-ийн дээд хэмжээний уулзалтын дараа ийнхүү Бельгид хүрэлцэн ирсэн нь энэ юм.


НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг, энэхүү уулзалтаар Атлант дамнасан харилцаанд шинэ эринийг нээнэ гэдэгт найдаж буйгаа удирдагчдын хэлэлцээ эхлэхээс өмнө илэрхийлсэн байна.


Талууд өнгөрсөн онд нийтлэгдсэн “НАТО-2030” тайланд тусгасан саналуудын талаар хэлэлцэх төлөвтэй байна. Үүнд байгууллагын шинэчлэл хийхийг уриалснаас гадна Хятадын өсөн нэмэгдэж буй нөлөөний талаар анх удаа дурдсан байжээ. 

Холбоотой мэдээ