Орхон гол Сүхбаатар сум орчимд олон жилийн дунджаас 112-227 см-ээр давж үерлэжээ

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2021-06-13 11:52:46

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ мөрний нийт уртын дагууд болон Хэнтийн нурууны баруун хажуугаас эхтэй Хүдэр, Ерөө, Хангайн нурууны арын Орхон гол Сүхбаатар сум орчимд усны түвшин өмнөх өдрийнхөөс 18-39 см нэмэгдэж, ОЖД-аас 112-227 см-ээр давсан байна.

Мөн Орхон гол Сүхбаатар сум орчим үерийн түвшнээс 4 см-ээр, Ерөө гол Бугант тосгон орчим 20 см-ээр давж үерлэжээ. Түүнчлэн Ерөө гол Ерөө сум орчим үерийн аюултай түвшнээс 37 см-ээр, Дулаанхан орчим 26 см-ээр, Хүдэр гол Хүдэр сум орчим 26 см-ээр тус тус давж үерлэсэн байна. Иймд дээрх голуудын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй ард иргэдийг үерийн аюулаас болгоомжтой байж, бага насны хүүхдэд тавих анхаарлаа сайжруулахыг аймгийн Ус судлалын салбараас онцгойлон анхааруулж байна.

Холбоотой мэдээ