Гол, мөрний усны түвшин үерийн аюултай түвшинг даван үерлэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
ariunbold@montsame.gov.mn
2021-06-11 15:11:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ус, цаг уур орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн мэдээллээр манай орны зарим гол, мөрний усны түвшин огцом нэмэгдэж, үерийн түвшинг даван хүчтэй үерлэх төлөвтэй байна.


Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр, өнөөдрийн байдлаар Хэнтий нурууны баруун хажуугаас эхтэй Хүдэр, Хараа, Ерөө, Шарын гол, Туул зүүн хажуугийн Онон, Хангай нурууны арын Орхон, Алтай нуруунаас эхтэй Сагсай, Харбут Увс нуурын савын Намир зэрэг голын усны түвшин өмнөх өдрөөс 10-40 см нэмэгдэж, Орхон, Хараа, Туул, Сэлбэ, Сөгнөгөр, Хэрлэн, Балж, Онон, Халх, Түргэн зэрэг гол үерийн түвшинг 5-35 см Хүдэр, Ерөө гол Дулаанхаан сум орчимд үерийн аюултай 25-50 см даван хүчтэй үерлэж байна.


Маргааш Туул гол Алтанбулаг, Хараа гол Дархан, Ерөө гол Дулаанхаан сум орчимд усны түвшин 10-35 см нэмэгдэх хандлагатай байна.


Иймд дээр дурьдсан голуудын сав, эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй ард иргэдийг үерийн аюулаас болгоомжтой байх, бага насны хүүхдийг голын ойролцоо тоглуулахгүй, хараа хяналтаа сайжруулах, баталгаатай зам гарцаар зорчихыг анхааруулж байна.


Д.Урансолонго
Холбоотой мэдээ