Жүдочид холимог багийн дэлхийн аваргын төлөө ням гарагт хүч үзнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Унгарын Будапешт хотноо үргэлжилж байгаа жүдо бөхийн ДАШТ-ий сүүлийн өдөр буюу энэ сарын 13-нд холимог багийн тэмцээнд Монголын шигшээ, ОХУ, БНСУ, Германы багуудтай В хэсэгт багтжээ.
Холимог багийн аварга шалгаруулах
барилдаанд 15 баг оролцох бөгөөд эрэгтэй жүдочид 73, 90, +90 кг, эмэгтэйчүүд
57, 70, +70 кг жинд тус тус барилдах юм.
Монголын баг эхний тойрогт ОХУ-ын шигшээтэй барилдана. Хэрэв ялбал хэсгийнхээ БНСУ, Германы шигшээгийн ялсан багтай өрсөлдөх юм. Ийнхүү 4 хэсгээс түрүүлсэн багууд хагас шигшээд шалгарна. В хэсэгт түрүүлсэн баг А хэсгийн аваргатай хагас шигшээд таарна. А хэсэгт Япон, Украин, IJF холбооны баг багтжээ.
Холбоотой мэдээ

ГОВЬ-АЛТАЙ: Харилцаа холбоо, мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийн “Хурдан” клубыг байгуулна
8 цаг

СЭЛЭНГЭ: Хиагт хотын ерөнхий боловсролын сургуульд бага ангийн сурагчдыг суралцуулахаар боллоо
8 цаг