Хувьцаа эзэмшигчдийн хурлаа 85 ХК зохион байгуулаагүй байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-06-10 18:23:17

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нэр бүхий 85 ХК 2020 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаа холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн зохион байгуулаагүй байгааг СЗХ-ноос мэдэгдлээ. 

Компанийн тухай хуульд ХК-ийн ТУЗ хувьцаа эзэмшигчдийнхээ ээлжит хурлыг санхүүгийн жил дууссанаас хойш 4 сарын дотор буюу жил бүрийн 5 дугаар сарын 1-нээс өмнө зарлан хуралдуулахаар заасан байдаг. Ингэхдээ энэ хууль болон СЗХ-ны тогтоолоор баталсан "Хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын зар хүргэх, хяналт тавих журам"-ын дагуу хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг зарлан хуралдуулахын зэрэгцээ хурлын шийдвэрийг олон нийтэд нэн даруй мэдээлж, холбогдох баримт бичиг, мэдээллийг хурал хуралдуулснаас хойш ажлын 3 өдрийн дотор СЗХ-нд ирүүлэх үүрэгтэй.

Гэтэл нэр бүхий 85 хувьцаат компани 2020 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаа холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн зохион байгуулсангүй. Иймд эдгээр компанийн ТУЗ нь Компанийн тухай хуульд заасан хугацаанд хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг хуралдуулаагүй тохиолдолд ТУЗ /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулахаас бусад энэ хууль болон компанийн дүрмээр тогтоосон бүрэн эрх дуусгавар болно”, мөн зүйлийн 59.7-д “ХК-ийн ТУЗ /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/ энэ хуулийн 59.4-т заасан хугацааны дотор хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулах тухай шийдвэр гаргаагүй бол СЗХ тухайн компанийн ТУЗ-ийн хурал хуралдуулахаас бусад бүрэн эрх нь дуусгавар болсныг нийтэд мэдээлнэ” гэж тус тус заасны дагуу хувьцаа эзэмшигчдийн хурлыг ээлжит бусаар зарлан хуралдуулахаас бусад бүрэн эрхгүй болсныг олон нийтэд мэдээлж байна.

Мөнх хурал хуралдуулахаас бусад бүрэн эрх нь дуусгавар болсноос хойш дор дурдсан ХК-ийн ТУЗ-тэй байгуулсан аливаа гэрээ, хэлцэл хүчин төгөлдөр бус болохыг хувьцаа эзэмшигч, удирдлага, харилцагч байгууллага болон бусад холбогдох этгээдүүдэд анхааруулжээ. 




Холбоотой мэдээ