"Инвескор бонд"-ыг олон нийтэд хуваарилна

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2021-06-10 16:19:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Инвескор ББСБ” ХК олон нийтэд "Инвескор бонд"-ыг санал болгон гаргаж Хөрөнгиийн биржээр арилжиж байна. 20 тэрбум төгрөг хүртэлх үнийн дүнтэй тус өрийн хэрэгслийн эхний (нэгдүгээр транч болох) нийт 8 тэрбум төгрөг хүртэлх үнийн дүн бүхий, 13 хувийн хүүтэй, 2 жилийн хугацаатай, 6 сар тутамд хүү төлөгдөх өрийн хэрэгслийн анхдагч зах зээлийн арилжааг энэ сарын 14-16-ны 10.00-16.00 цагт “Үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны журам”-д заасны дагуу тогтоосон үнийн аргаар явуулахаар болжээ. 

Үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны хуваарилалтын төлөвлөгөөний дагуу 50 хүртэл хувьтай тэнцэх 40,000 ширхэг буюу 4 тэрбум төгрөг хүртэлх үнийн дүнтэй үнэт цаасыг стратегийн хөрөнгө оруулагчдад хуваарилах бол үлдсэн үнэт цаасыг олон нийтэд хуваарилах талаар Хөрөнгийн биржээс мэдээллээ.




Мөн олон нийтэд хуваарилах үнэт цаасны худалдан авах захиалга нь 10 сая төгрөг буюу 100 ширхэг болон түүнээс бага дүнтэй байх тохиолдолд бүрэн биелэх нөхцөлтэй байна. Олон нийтийн худалдан авах захиалгын тоо ширхэг нь санал болгосон дүнгээс давсан тохиолдолд хөрөнгө оруулагчийн 100 ширхэг үнэт цааснаас давсан үнэт цаасны захиалгыг хувь тэнцүүлэх аргыг ашиглан  хуваарилах юм. Андеррайтерийн компаниас ирүүлсэн хуваарилалтын төлөвлөгөөг Энд дарж үзнэ үү. Үнэт цаасны танилцуулгыг Энд дарж үзнэ үү. 



Холбоотой мэдээ