Хөвсгөл аймагт 13 тохиолдол нэмж батлагдлаа

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2021-06-10 16:29:42

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн Молекул биологийн лабораторид 55 сорьцод PCR шинжилгээ хийхэд 13 тохиолдол батлагдсан байна.

Тодруулбал, Мөрөн суманд 10 тохиолдол, Чандмань-Өндөр суманд 1 тохиолдол, Эрдэнэбулган суманд 2 тохиолдол бүртгэгдэж, коронавируст халдварын нийт  батлагдсан  тоо 251 боллоо. Өдөр бүр халдвар нэмэгдэж байгаа тул иргэд халдвар хамгааллын дэглэмээ баримтлан, шаардлагагүй тохиолдолд гадуур гарч, сэлгүүцэхгүй байхыг Эрүүл мэндийн газраас  анхааруулж байна.  

Вакциндаа хамрагдах нь халдварын тархалтыг бууруулж, халдвар авсан ч хөнгөн тусах тул хугацаандаа дархлаажуулалтдаа хамрагдахыг зөвлөлөө.

 

Холбоотой мэдээ