Дундговь аймгийн 5 суманд 72 цагийн тэг зогсолт хийхээр шийдвэрлэв

Орон нутагт | Дундговь
altantogos888@gmail.com
2021-06-10 14:35:58
altantogos
Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Онцгой комиссын 16 дугаар хуралдаанаас коронавирусний халдварын тархалтыг бууруулах зорилгоор 6 дугаар сарын 10-ны 15:00 цагаас 6 дугаар сарын 13-ны 06:00 хүртэл Сайнцагаан, Дэлгэрхангай, Сайхан-Овоо, Цагаандэлгэр, Өлзийт суманд “тэг” зогсолт хийх шийдвэр гаргалаа.

Энэ хугацаанд эрүүл мэндийн үйлчилгээ, эмийн сангаас бусад бүх төрлийн худалдаа, үйлчилгээг зогсоохоор болжээ.

Тус аймагт сүүлийн 24 цагт коронавирусний халдварын 54 тохиолдол батлагдаж, халдвар авсан хүний тоо 166 боллоо.

Халдвар Дэлгэрхангай, Цагаандэлгэр, Сайнцагаан, Сайхан-Овоо, Өлзийт суманд бүртгэгдэж, Дэлгэрхангай, Сайнцагаан суманд тархалт их байгааг аймгийн Онцгой комиссоос онцолсон.

Өнөөдрийн байдлаар ойрын хавьтлын 85 хүн тусгаарлан ажиглах байранд, 286 өрхийн 902 иргэн гэрийн ажиглалтад байгаа ба тусгаарлах эмнэлэгт 86 хүнийг хэвтүүлэн эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байгаа аж. 

Холбоотой мэдээ