Хяналтын тооллогын дараа албан ёсоор сонгуулийн дүнг зарлана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2021-06-10 00:37:48

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн 41,7 мянган сонгогчийн 64.76 хувь нь саналаа өгч, нийт ирцээрээ улсад тэргүүлснээр санал хураалт дууслаа. Одоогоор хяналтын тооллого хийж байна. Бүх дүн мэдээллийг нэгтгэж дууссаны дараа албан ёсоор дэлгэрэнгүй мэдээллийг өгч, сонгуулийн дүнг зарлана гэж аймгийн Сонгуулийн хорооноос мэдээллэв.

Тус аймгийн 13 сумаас ганцхан Наран суманд санал хураалтын ирц 50 хувьд хүрээгүй байна. Баяндэлгэр сумын сонгогчид 73,87 хувь буюу хамгийн өндөр ирцтэйгээр сонгуульд оролцжээ.

Урьдчилсан дүнгээр МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх нийт сонгогчийн 90 орчим хувийн саналыг авч ялалт байгуулжээ.

 

 

Холбоотой мэдээ