19.00 цагийн байдлаар сонгогчдын ирц 42,8 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2021-06-09 21:30:52

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт 19.00 цагийн байдлаар сонгогчдын ирц 42,8 хувьтай байна.

Тус аймагт сонгууль өгөх насны 45796 иргэн байгаагаас 19608 нь Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгуульд саналаа өгөөд байна. Манлай суманд сонгогчдын ирц 58,4 хувь байгаа нь хамгийн өндөр ирцтэй байгаа бол Мандал-Овоо суманд 33,4 хувь байгаа нь хамгийн бага ирцтэй байна гэж аймгийн Сонгуулийн хорооноос мэдээллээ.

Холбоотой мэдээ