АН-ын нэр дэвшигч иргэдтэй уулзлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2016-06-22 22:47:51

УИХ-ын сонгуулийн 20 дугаар тойрогт АН-аас нэр дэвшиж буй Д. Жаргал нийгмийн зорилтот бүлгүүдтэй уулзалт хийж байна.

Тэрээр өнөөдөр ахмадуудтай уулзаж санал солилцлоо. “Хэрэв УИХ-д сонгогдвол хамгийн түрүүнд ахмадууд руу чиглэсэн хууль боловсруулахад анхаарч, ахмадуудыг тэтгэвэр авахаас гадна ажиллаж мөнгө олох боломжийг нээнэ” хэмээн тэрээр уулзалтынхаа үеэр хэлж байв. Тухайлбал ахмадууд хамт олны дунд байснаар эрүүл байдаг учраас тэтгэвэрт гарлаа гээд гэрийн хорионд байх биш өөрт таарсан ажлыг үргэлжүүлэн хийж байх ёстой. Тухайлбал харъяа аймаг, сумынхаа ногоон байгууламжийг хариуцан ажиллах зэргээр нийгэмд идэвхтэй байж, мөн орлогоо нэмэгдүүлэх боломжтой гэдгийг Д.Жаргал хэлж байлаа.

Өвөрхангай аймагт нийт 8000 гаруй ахмад настан байдгаас тал хувь нь Өвөрхангай, Тарагт суманд амьдардаг аж.

Өвөрхангай Б.Батчимэг

Холбоотой мэдээ