Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар сонгогчдын 92.5 хувь саналаа өгчээ

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2021-06-09 13:11:02

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн хэмжээнд зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал өгөх хүсэлтээ гаргасан 791 сонгогчоос 92.5 хувь буюу 732 иргэн санал өглөө.

Эрүүл мэнд болон цагдан хоригдож байгаа зэрэг бусад хүндэтгэн үзэх шалтгаантай 652 иргэн, коронавируст халдварын улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй болон тусгаарлах байр, гэрээр тусгаарлагдаж байгаа 139 иргэн санал өгөхөөр хүсэлтээ ирүүлсэнээс ийнхүү 732 нь саналаа өгсөн тухай Аймгийн сонгуулийн хорооноос мэдээлэв.


Холбоотой мэдээ