Сүхбаатар сумын 8 багт нийт 15697 сонгогч санал өгнө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар сум нийт
15697 сонгогчтой. Сумын хэмжээнд найман багт 8 хэсгийн хороо санал авах байрны бэлэн байдлыг
хангажээ.
Сүхбаатар суманд зөөврийн хайрцгаар санал өгөх нийт 176 сонгогчийн
хүсэлт ирсэн байна. Эдгээрийн дотор ковидын тасагт эмчлүүлж буй, мөн тугаарлалтын хоёр байр, гэрийн тусгаарлалтад байгаа иргэд бүртгүүлсэн аж. Зөөврийн хайрцгаар санал авах ажиллагааг Эрүүл мэндийн
байгууллага, Зооноз,
Цагдаа, Онцгой байдал, Мэдээллийн технологийн ажиллагсадтай хамтран зохион байгуулж, 165 сонгогчийн санал
авчээ. Сүхбаатар сумын иргэдийн тухайд маргааш:
-1-р багийн иргэд 5р сургууль
-2-р баг 2р сургууль
-3-р баг Спортын ордонд,
-4-р баг 4рсургууль
-5-р баг 6р сургууль
-6-р баг АДБ-ийн “Сэлэнгийн долгио” чуулгын байранд
-7-р баг Спорт сургууль
-8-р баг “Сэлэнгэ энерго” ОНӨААТҮГ-ын Соёлын төвд тус тус саналаа өгнө. Сонгогчид санал өгөхдөө цахим үнэмлэхтэйгээ очих бөгөөд сонгуулийн
санал хураалт 07:00-22:00 цаг хүртэл явагдах ажээ.