Прокурорууд авлигын эсрэг сургалт хийв

Монголын мэдээ | Хууль
batsaikhan@montsame.mn
2016-06-22 15:32:44

Авлигатай тэмцэх газар, УЕП-ын газартай хамтран “Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалтыг зохион байгуулав.

Сургалтад Нийслэл, дүүргийн болон Тээврийн 184 прокурор оролцож байгаа юм. Сургалт УПЕГ-ын "Прокурорын сургалтын төв"-д болж байна. “Монгол Улс дахь авлигын нөхцөл байдал, судалгааны шинжилгээний дүн”, “Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга зам, анхаарах асуудал”, “Хөрөнгө, орлого, хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон ашиг сонирхлын зөрчлийн талаар мэдэгдэл, тайлбар гаргахад албан тушаалтнаас анхаарах асуудал” зэрэг сэдвээр хичээл лекц орж байна.  Цаашид ийм  сургалтад 21 аймгийн прокурорыг хамруулна.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ