Сэлэнгэ аймагт санал тоолох 66 машин ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2016-06-22 14:41:30

Сэлэнгэ аймгийн сонгуулийн хороо санал тоолох машин болон саналын хуудсыг хуулийн дагуу СЕХ-оос хүлээн авч, орон нутагтаа авчраад байна.

Тус машины аюулгүй байдлыг аймгийн Тагнуулын газар, аймгийн Цагдаагийн газруудын хяналтан дор хариуцан авчирсан аж. Сэлэнгэ аймгийн тухайд УИХ-ын болон аймгийн ИТХ-ын сонгуулийн санал авах 60 хэсгийн хороо ажиллана. Сэлэнгэ аймагт нийт 66 санал тоолох машин суурилуулах бөгөөд нөөц гуравтайгаа нийт 69  санал тоолох машин, 68353 саналын хуудас хүлээн авчээ. Санал тоолох машины хэвийн ажиллагааг энэ сарын 24-ны өдрийн 12 цагт өгөгдөл дамжуулах зааврын дагуу орон даяар нэгэн зэрэг шалгах юм байна.

Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ