"Дасгал хөдөлгөөн хийцгээе” сарын аян эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2021-06-03 20:40:44

Баянхонгор /МОНЦАМЭ/. Нийгмийн эрүүл мэндийг дэмжих, дасгал сургууль, идэвхтэй хөдөлгөөнд иргэдийг уриалах "Дасгал хөдөлгөөн хийцгээе” аяныг аймгийн Засаг даргын нэрэмжит болгон зохион байгуулж байна.

Нээлтийн үйл ажиллагаа өчигдөр (2021.06.02) Биеийн тамир спортын газарт болж, аяны хүрээнд шилжин явах туг, цомгийг аймгийн ЗДТГ-аас эхлүүлэхээр хүлээлгэн өглөө.

“Дасгал хөдөлгөөн хийцгээе” сарын аяныг улсын хэмжээнд Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Биеийн тамир, спортын улсын хороо, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон бусад төрийн бус байгууллагуудтай хамтран өрнүүлж байгаа аж. Хүн амыг хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх, эрүүл зөв амьдралын хэв маягийг хэвшүүлж дадал олгох, халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, бие бялдраа чийрэгжүүлэх, дархлааг дэмжих зорилгоор тус аян орон даяар өрнөж байна. 

Идэвхтэй хөдөлгөөнийг дэмжих сарын аян зургадугаар сарын 30-ныг дуустал үргэлжилнэ. 

Холбоотой мэдээ