Дархлаажуулах цэгээс олгосон зөвшөөрлийн хуудсаар "Файзер" вакцин хийж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2021-06-03 17:41:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарын утсаар иргэдэд 24 цагийн турш мэдээ, мэдээлэл тасралтгүй өгч, шуурхай үйлчилж байна.


Өчигдөр буюу зургаадугаар сарын 2-нд иргэдээс нийт 361 дуудлага иржээ. Өнөөдөр Улаанбаатар хотод дархлаажуулалтын суурин 42 цэг, явуулын таван цэгт 98 багийн 541 эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллаж, 13 885 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөсөн.

1800-1200 тусгай дугаарт иргэдээс түгээмэл ирж байгаа асуултад хариулт өгч байна.


-Файзер вакциныг ямар хүнд хийж байгаа вэ?

-Файзер вакциныг зорилтот бүлгийн /архаг хууч өвчтэй, байнгын асаргаанд байдаг, хүндэтгэн үзэх шалтгаантай, хөхүүл хүүхэдтэй/ иргэдэд хийж байгаа.


-Файзер вакцин хийлгэхэд ямар нэгэн бичиг шаардлагатай юу?

-Иргэд тухайн дархлаажуулалтын цэгийн эмчид үзүүлээд, зөвшөөрсөн тохиолдолд газар дээр нь зөвшөөрлийн хуудас бөглөн, дархлаажуулалтад хамрагдана.

Холбоотой мэдээ