Тусгаарлан ажиглах байранд 6308 иргэн байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2021-06-03 14:49:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар тусгаарлан ажиглах 119 байранд 6308 иргэн байна.


Үүнээс нийслэлд 29 тусгаарлах байранд Монгол Улсын 1095 иргэн, гадаадын 64 иргэн, нийт 1159 иргэн, эмнэлгийн 31 байршилд 3890 иргэн, орон нутагт 59 эмнэлэг болон тусгаарлан ажиглах байранд Монгол Улсын 1259 иргэн байгаа юм.


Түүнчлэн улсын хэмжээнд 119 тусгаарлан ажиглах байранд Онцгой, Цагдаа, Эрүүл мэндийн байгууллагын нийт 1017 төрийн алба хаагч үүрэг гүйцэтгэж байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Холбоотой мэдээ