Зургадугаар сарын 22-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2016-06-22 08:45:51

09.00 цагт МУИС-ийн Хууль зүйн сургуульд "Орос – Монгол – Хятад: 21 дүгээр зуун дахь харилцаа, хамтын ажиллагааны асуудал" Олон улсын эрдэм шинжилгээний хурал болно.

10.00 цагт Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн “Дүнжингарав” салбарт иргэдэд боловсролын салбарын үйл ажиллагааг сурталчлан таниулах, мэдээ мэдээллээр хангах зорилго бүхий “Нээлттэй өдөрлөг” болно.

10.00 цагт МОБИКОМ компанийн байранд НҮБ-ын Хүүхдийн сан болон Мобиком Корпораци хүүхэд төвтэй компанийн нийгмийн хариуцлагыг түгээн дэлгэрүүлэх тухай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурна.

10.00 цагт Моннис цамхагт “Эрдэнэс Монгол” болон “Женерал Электрик” компани хооронд уул уурхай, эрчим хүч, дэд бүтцийн томоохон төслүүдэд хамтран ажиллах чиглэлээр Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулна.

11.00 цагт Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн "Мишээл" салбарт Ус сувгийн удирдах газраас  нээлттэй өдөрлөг зохион байгуулна.

11.00 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д сонгуулийн үеэр хэвлэлийн эрх чөлөө зөрчигдөж байгаа талаар хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл мэдээлэл хийнэ.

11.00 цагт Хэвлэлийн Хүрээлэнд Монголын хэвлэл мэдээллийн өнөөгийн байдлын талаар Хэвлэлийн Хүрээлэнгийн Судалгааны албанаас танилцуулна.

11.30 цагт МҮЭСТО-ндХөгжлийн бэрхшээлтэй иргэд УИХ-ын дарга З.Энхболд, ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ нартай уулзана.

11.40 цагт Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийн салбар амбулаторийн нээлтийн ёслолын ажиллагаа болно.

12.00 цагт Хэвлэлийн Хүрээлэнд Улс төрийн намууд ардчиллыг гуйвуулж байгаа талаар иргэд мэдээлэл хийнэ.

18.00 цагт "Bluemoon" Арт галлерейд Х.Ариунзаяагийн "Passion" уран бүтээлийн бие даасан үзэсгэлэн нээлт болно.

Холбоотой мэдээ