Багийн хөгжлийг дэмжиж 4.1 тэрбум төгрөгийн санхүүжилтийг хийжээ

Орон нутагт | Өмнөговь
mishigsuren@montsame.mn
2016-06-22 00:25:01

Өмнөговь аймгийн хэмжээнд сүүлийн 4 жилд 4.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг багийнхаа хөгжилд зориулжээ.

Засаг захиргааны хамгийн анхан шатны нэгжийг ийнхүү дэмжсэн нь багийн албан хаагчдыг нутагтаа суурьшин ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлсэн гэж үзэж байгаа юм. Нийт хөрөнгө оруулалтын 75.6 хувь буюу 3.1тэрбум төгрөгийг орон нутгийн төсвөөс шийдвэрлэжээ. Үүний үр дүнд сүүлийн 3 жилийн хугацаанд 27 багийн барилгыг шинээр барьж, 7 багийн барилгыг засварласан байна. Мөн нийт албан хаагчдыг 100 хувь компьютер техник хэрэгслээр хангасан ажээ.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ