“Мөрөөдлийн хот” хүүхдийн гар зургийн уралдааны шилдгүүд тодров

Монголын мэдээ | Соёл урлаг
bolor@montsame.mn
2021-05-29 10:24:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хот байгуулалт, хөгжлийн газраас зохион байгуулсан “Мөрөөдлийн хот” хүүхдийн гар зургийн уралдаанд Улаанбаатар, Эрдэнэт хот, Булган, Хэнтий, Увс аймгаас хүүхэд, багачууд оролцож, бүтээлээ ирүүллээ.


Бүтээлүүдийг тавдугаар сарын 19-23-ны хооронд spatial planning podcast-ын фэйсбүүк пэйж хуудсанд байршуулан, олон нийтээс санал авсан юм.

Олон нийтийн санал болон уралдаан зохион байгуулж байгаа комиссын бүрэлдэхүүний үнэлгээгээр уралдааны нийлбэр дүнг гаргажээ. Улмаар тэргүүн байр, дэд байр, гутгаар байр эзэлсэн авьяаслаг хүүхэд, багачуудад өчигдөр шагналыг нь гардуулав.


Хотын ирээдүйн эзэд болсон хүүхэд, багачуудын мөрөөдлийн хотын төсөөлөл, тэдний үзэл бодлоо чөлөөтэй, бүтээлч байдлаар илэрхийлэхэд урам өгөх зорилгоор тус уралдааныг  6-7, 8-9, 10-12 насны ангиллаар тавдугаар сарын 5-18-ны хооронд зохион байгуулсан юм

Холбоотой мэдээ