"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн уурхайчид шинэ техникүүдээ хүлээн авав

Монголын мэдээ | Уул уурхай
oyundelger@montsame.gov.mn
2021-05-28 18:56:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хамт олон өнөөдөр шинэ техникүүдээ хүлээн авлаа.


Энэ удаад 130 тоннын даацтай белаз 75135 маркийн 12 ширхэг автосамосвал, белаз 78231 маркийн дугуйт түрэгч, ус, түлшний автомашин зэрэг уурхайн шинэ 15 тоног төхөөрөмжийг хүлээн авч, уулын ашиглалтын өртөг, зардлыг багасгаж, ашиглалтын үйл ажиллагааг явуулахаар болов.


Салбарын захирал Н.Эрдэнэхуяг ээлжинд гарч буй В, Г ээлжийн уурхайчдадаа эдгээр техникийн түлхүүрийг гардууллаа. Компанийн “А6-20” Бизнес төлөвлөгөө 2021-2025 он”  төлөвлөгөөнд ирэх 5 жилд Цанхийн баруун, зүүн, Бортээгийн уурхайгаас жилд 50 сая.тн нүүрс олборлох, энэ хэмжээний ажлыг хийхэд шаардлагатай технологийн шинэчлэл, хөрөнгө оруулалт хийхийг тусгажээ


Тус хамт олон ирэх жилүүдэд экскаватор-автосамосвалын хослол бүхий ашиглалтын системээс гадна Цанхийн баруун уурхайн хөрсний тээвэрт конвейер, овоолго үүсгэгчийн иж бүрдэл, нүүрс буулгах, ачих  дэвшилтэт технологийг нэвтрүүлж, тээврийн хосолсон технологиор  дэлхийн томоохон уурхайн жишигт хүрч, Монголын  уул уурхайн салбарт тэргүүлэгч үйлдвэрлэл,  уурхайтай болохоор зорилт тавьжээ. 



Холбоотой мэдээ