Ажилгүйчүүдийн тоо буурчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
aizarya@montsame.mn
2016-06-21 22:41:12

Баян-Өлгий аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн  мэдээгээр эхний 5 сард сумдын засаг даргын тамгын газар болон аймгийн хөдөлмөрийн хэлтэст бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоо 1174 болж өнгөрсөн оны мөн үеэс 336 хүнээр буюу 22.3 хувиар буурчээ.

Нийт ажилгүйчүүдийн 43.3 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Ажилгүй иргэдийн 62.2 хувийг 1534 насны залуучууд, үүний 21.4 хувийг дээд боловсролтой залуучууд эзэлж байна. Оны эхнээс 452 хүний ажлын байрны захиалга ирсэнээс 356 хүн зуучлагдаж ажилд орсон байна.

Үүнээс: менеджер  2, мэргэжилтэн болон туслах 51, үйлчилгээний ажилтан  21, үйлдвэрлэл, барилгын холбоглох ажил тан 75, машин механизмын оператор 11, Хөдөө аж ахуй ажилтан 7, энгийн ажил мэргэжилтэн  187,  зэвсэгт хүчний ажил, мэргэжил 2 ажилд оржээ.

 549  хүн шинэ ажлын байртай болсоны  ХАА 27 , боловсруулах үйлдвэрт 227, барилгын салбарт 74, Төрийн захиргаа, үйлчилгээнд 7,  худалдаа үйлчилгээний салбарт 108 , боловсролын салбарт 51, эрүүл мэндийн салбарт 12,   зоогийн газарт 12, Санхүүгийн байгууллага 1, энгийн ажилд 30  шинээр ажлын байр бий болсон байна.

Ш.Айзаря

Холбоотой мэдээ