Сонгогчийн урилгыг бүх сонгогчдод тарааж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2016-06-21 18:03:29

Завхан аймгийн сонгуулийн хорооны үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа бөгөөд сонгуулийн бэлтгэл ажил хуулийн хүрээнд хуваарийн дагуу явагдаж байна.

Тухайлбал санал авах төхөөрөмжөө хүлээн авч 24 сумд хүргүүлээд байна. Мөн “Сонгогч танаа” гэсэн санамж хуудас болон сонгогчийн урилгыг бүх сонгогчдод тарааж байна.  Завханы 17, 18-р тойрогт нийт 45153 сонгогч санал өгнө. Сонгуулийн хороонд одоогоор нам эвслээс гомдол санал ирээгүй байна. Харин иргэдийн шилжин суурьшихтай холбоотойгоор буюу иргэд өөрсдийн биеэр биш итгэмжлэхээр шилжих хөдөлгөөн хийлгэж байсан нь зарим тохиолдолд хууль зөрчсөн үйлдэл болж байна. Энэ асуудлыг  хуулийн хүрээнд асуудлыг цаг тухай бүрт нь шийдвэрлэж байсан. Нэг хүн олон итгэмжлэл хийлгэсэн тохиолдол гараад байгаа хэмээн аймгийн Сонгуулийн хорооноос мэдээллээ.

Завхан Б.Мягмарсүрэн

 

Холбоотой мэдээ