Энэтхэгийн зүүн нутгийн оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэхийг үүрэг болгожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2021-05-25 12:58:23

ШИНЭ ДЕЛИ. /DW/. Энэтхэгийн зүүн нутгийг хүчтэй шуурга дайран өнгөрөх төлөвтэй байгаатай холбогдуулан хоёр мужийн эрх баригчид оршин суугчдаа нүүлгэн шилжүүлэхийг үүрэг болгожээ.


Yaas” шуурга нутгийн зүүн хэсгийг чиглэн ойртон ирж байгаатай тул Баруун Бенгал, Одиша мужийн удирдлагууд хагас сая орчим хүнд нүүх зөвлөмж өгсөн байна. 


“Бид нэг ч хүний амь насыг эрсдүүлэхгүй байхыг зорьж байна” гэж Баруун Бенгал мужийн сайд Банким Хазра мэдэгджээ.


Энэтхэгийн Цаг уурын газрын мэдээлснээр, Бенгалын буланд үүссэн шуурга зүүн нутгийн хоёр мужийг лхагва гаргийн орой дайран өнгөрөх төлөвтэй байна. 


Өнгөрсөн даваа гарагт баруун нутгийн Гужарат мужийг “Tauktae” шуурга дайран өнгөрсний улмаас амиа алдсан хүний тоо 155-д хүрснийг Тэнгисийн цэргийн хүчин даваа гарагт мэдээлжээ. 

Холбоотой мэдээ