Өвөрмонгол эмч нар Сүхбаатарчуудад үнэ төлбөргүй үзлэг хийж байна

Орон нутагт | Сүхбаатар
odonchimeg@montsame.mn
2016-06-21 16:01:56

БНХАУ-ын ӨМӨЗО-ны олон улсын Монгол эмнэлгийн хорооны эмч нар Сүхбаатар аймагт үзлэг хийж байна.

Дотор, үе мөч, бариа засал, мэс заслын чиглэлээр үзлэг оношлогоо эмчилгээг ард  иргэдэд үнэ төлбөргүй хийж үйлчилж байга ажээ. Сүхбаатар аймгийн иргэдийн дунд бруцеллёз болон үе мөч, даралт ихсэх, сахарын өвчлөл их байгааг Өвөрмонголын Олон улсын Монгол эмнэлгийн хорооны тасгийн эрхлэгч, их эмч Дэшин хэллээ. Хоёр өдөр үргэлжилж буй үнэгүй үзлэг оношлогоонд хамрагдах сонирхолтой иргэд их байна. Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлгийн амбулаторийн сэргээн засах кабинетын үүдэнд урт дараалал үүсчээ.

Энэхүү хамтарсан үзлэгийг Эрүүл мэнд Спортын Яам, БНХАУ-ын Олон улсын Монгол эмнэлгийн хороотой хамтран зохион байгуулж байгаа юм. Үзлэг 2016 оны 6 сарын 20-ны өдөр эхэлсэн бөгөөд хоёр өдөр үргэлжилж ӨМӨЗО-ны эмч нар 6 сарын 22-нд Улаанбаатар хотод очиж үзлэг хийгээд буцах юм байна.

Т. Одончимэг

Холбоотой мэдээ