Хэнтий аймгийн бүх сум, тосгон хэсгийн төлөөлөгчтэй боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2016-06-21 15:47:21

Хэнтий аймаг дахь Цагдаагийн газар, Монгол Улсын Хууль сахиулах их сургуулийн Цагдаагийн сургуулийг дүүргэсэн 15 офицер, Ахлагчийн сургуулийг төгссөн 3 ахлагч, нийт 18 боловсон хүчнээ хүлээн авлаа.

Энэ жилийн хувьд нийт 200 гаруй төгсөгч аймаг, нийслэлд хуваарилагдсанаас хамгийн олон алба хаагч Хэнтий аймагт томилогдсон байна.
Эдгээр төгсөгчдөөс Хэрлэн сумын 1, 4-р багт хэсгийн байцаагчаар тус бүр 1, хэв журмын офицероор 2, замын цагдаагийн зохицуулагчаар 2, мөрдөн байцаагч, эдийн засгийн төлөөлөгчөөр тус бүр 1 алба хаагч томилогдон үүрэгт ажлаа хүлээн авчээ. 
Мөн хариуцсан эзэнгүй байсан Батноров, Батширээт, Баян-Овоо, Баянхутаг, Мөрөн сумд шинээр хэсгийн төлөөлөгчтэй болсны зэрэгцээ Цагдаагийн газраас барьж ажилласан бодлогын хүрээнд шинээр орон тоотой болсон Хэрлэнбаян-Улаан тосгон, Бор-Өндөр суманд хэсгийн төлөөлөгч томилогджээ.
Ахлагчийн сургууль төгссөн алба хаагчид нь нийтийн хэв журам хамгаалах тасагт жижүүрийн цагдаагаар ажиллах ажээ.

Хэнтий аймаг О.Буянхишиг

 

Холбоотой мэдээ