Мод тарьж төгөл байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2021-05-21 13:32:39
Архангай /МОНЦАМЭ/. Энэ онд Худалдааны салбар үүсч хөгжсөний 100 жил, Нийтийн ахуйн үйлчилгээний салбарын 90 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас санаачлан худалдаа, ахуй үйлчилгээ эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж болон салбар холбоотой хамтран өнөөдөр мод тарилаа.
Уг ажилд худалдааны томоохон үйл ажиллагаа эрхэлдэг 10 гаруй аж ахуйн нэгж, ахуйн үйлчилгээний салбарт үйл ажиллагаа явуулдаг 3 мэргэжлийн холбоо нийт 100 гаруй иргэн, аж ахуйн нэгжүүд идэвх санаачилгатай оролцож 190 мод тарьсан байна.
Уг төглийг цаашид арчилж, хамгаалах, хашаажуулах ажлыг Эрдэнэбулган сумын Засаг даргын Тамгын газар хариуцан ажиллах юм.
Холбоотой мэдээ