Хоёр мянга гаруй малчинд хөнгөлөлттэй зээл олгоод байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-05-20 14:27:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Хөдөө аж ахуйг дэмжих” 500 тэрбум төгрөгийн зээл авахаар 3438 малчин энэ сарын 14-ний байдлаар хүсэлт ирүүлснээс 2146-д нь зээл олгожээ.


Зээлийн хэмжээний хувьд, 53.3 тэрбум төгрөгийн хүсэлт ирснээс 29.9 тэрбум төгрөгийг нь олгосныг ХХААХҮЯ мэдээлэв.

Малчдыг дэмжих энэ зээл жилийн 3 хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатай бөгөөд малчин, мал бүхий этгээдэд 50 сая төгрөг хүртэл хэмжээгээр энэ оны 12-р сарын 31-нийг дуустал олгох зохицуулалттай аж.


Засгийн газар гэрээ байгуулсан арилжааны банкнуудаас малчдад олгосон зээлийн хүүгийн дэмжлэгийг банканд төлөх үүрэг хүлээжээ. Арилжааны банк нь малчдыг дэмжих зээлийг малчин, мал бүхий этгээд банкны хэрэглээний зээлээс  бусад  ижил төрлийн /малчны/ зээлийн нөхцөлөөр олгох юм. Мөн малчдын зээлийн эх үүсвэрийг хариуцаж байгаа учраас гэрээнд заасан нөхцөл, шаардлагыг баримтлан зээлийн судалгааг хийж, зээлийн бодлого, журмын хүрээнд тухайн малчинд хэдий хэмжээний зээл  олгох  эсэхийг  бие даан шийдвэрлэнэ.


Банк зээлийн хүүгийн дэмжлэгээс  бусад бүх төлбөр,  үүргийн гүйцэтгэлийн эрсдэлийг хариуцаж, зээлийг зориулалт бусаар ашигласан  тохиолдолд хүүг банкны ердийн  зээлийн хүүгээр нөхөн  хуримтлуулан тооцож, эргүүлэн төлөхийг гэрээнд тусгах эрх үүрэгтэй.


Харин малчин, мал бүхий иргэдэд Үндэсний статистикийн хорооны  жил бүрийн  мал тооллогын “А” дансны  мэдээллээр малын тоо нь баталгаажсан, банкны ижил төрлийн  зээлийн бүтээгдэхүүнд тавих бусад шаардлагыг  хангасан байх шаардлага тавьж байгаа.


ХХААХҮЯ-наас малчдын зээлийг дараах чиглэлээр олгох нь зохистой гэж зөвлөжээ. Тухайлбал,

алын чанар, үүлдэрийг сайжруулах, цөм сүрэг өсгөн үржүүлэх зорилгоор үржлийн ашиг шимт сүү, махны чиглэлийн өсвөр үхэр, хонь, ямаа, нарийн ноост хонь худалдан авах,

эмүү өртөг шингээсэн, эрүүл ахуйн шаардлага хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхээр гахай, шувуу, зөгий үржүүлэх,

үү, цагаан идээ, мах, махан бүтээгдэхүүн  бэлтгэх, хадгалах, боловсруулалтыг сайжруулахаар жижиг, дунд оврын тоног төхөөрөмж худалдан авах,

-Өрхийн орлого, амьжиргааны түвшинг дээшлүүлэхээр эсгий эдлэл, арьс, шир боловсруулах, гар урлалын үйлдвэрлэлийг дэмжин жижиг, дунд оврын техник, тоног төхөөрөмж  худалдан авах

-Ган, зудын эрсдэлийг багасгахаар бэлчээрийг хамгаалах, усан сан байгуулах, булгийн эх хамгаалах, худаг уст цэг бий болгоход

-Өвс, тэжээлийн нөөц бүрдүүлэхээр малын тэжээл тариалах, бэлтгэх, хадлан хадах, хадлангийн иж бүрдэл бага, дунд оврын техник худалдан авах

-Өвс, тэжээлийн агуулах, малын өвлийн хашаа саравч барих, хадлангийн талбайг хашиж хамгаалах

-Мал эмнэлгийн зориулалттай зөөврийн хашаа, угаалгын ванн барьж байгуулах

-Өвөлжөө, хаваржаандаа болон отор нүүдэл хийхэд тав тухтай байх зэргийг дурджээ. 

Холбоотой мэдээ