Францад 550 гаруй хөгжөөн дэмжигчийг баривчлан саатуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
sarnai@montsame.mn
2016-06-21 12:57:17

ПАРИС. /Prensa Latina/. Зургадугаар  сарын 10-нд ЕАШТ эхэлснээс хойш эмх замбараагүй байдал дэгдээсэн 557 хөгжөөн дэмжигчийг Францын хууль сахиулах байгууллагууд баривчилсан тухай Францын Дотоод хэргийн сайд Бернард Казнев мэдэгдлээ.

Тэдний 344-г нь шалгахаар саатуулж, 27 хүнд хорих ял оноосон байна. Казнев Евро-2016 тэмцээний аюулгүй байдлыг хангах асуудлаар болсон хурлын дараа уг мэдээллийг хийжээ.

Түүнээс гадна, гадаадын 20 гаруй хөгжөөн дэмжигчийг Францаас албадан гаргасан байна.

Казнев "хэдэн арван мянган цагдаа нар тэмцээний үеэр дайчлагдан ажилласан. Хөгжөөн дэмжигчид байрлаж буй бүсүүдэд аюулгүй байдлыг зохих түвшинд ханган ажиллалаа. Гэхдээ “огт эрсдэлгүй байна гэж хэзээ ч байхгүй, террорист халдлагын аюул заналхийлсээр байна" гэдгийг тэрбээр онцлон дурджээ.

Х.Сарнай


 

 

Холбоотой мэдээ