Сингапурын Үндэсний их сургууль Азид чансаагаараа тэргүүлэв
ДЭЛХИЙН МЭДЭЭ | БОЛОВСРОЛТОКИО. /NHK/. Сингапурын Үндэсний их сургууль чансаагаараа Токиогийн их сургуулийг гүйцэн түрүүлж, Ази тивд тэргүүн байранд бичигджээ.
Их Британийн “Times Higher Education” сэтгүүл 2016 оны Азийн их сургуулиудын чансааг гаргасан байна.
Судалгааны бүтээлийн агуулга, хэвлэгдсэн бүтээлүүдээс иш татсан тоо зэрэг 13 шалгуур үзүүлэлтэд үндэслэн Азийн их сургуулиудыг жагсаажээ.
Жагсаалтын эхний хоёр байрт Сингапурын их сургууль орсон байна. Тус хот улсын Наньяны технологийн их сургууль болон Бээжингийн их сургууль хоёр жагсаалтын хоёрдугаар байрыг хуваан эзэлжээ.
Гурван жил дараалан жагсаалтыг тэргүүлсэн Токиогийн их сургууль энэ удаа долдугаарт орсон байна.
Жагсаалтын эхний 100 байрт Хятадын 22 их дээд сургууль багтжээ.
Г.Доржханд