17200 хүн тун вакцин татан авлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2021-05-18 17:11:52
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт 17200 хүн тун вакцин өнөөдөр онгоцоор ирлээ.
Тус аймагт коронавирусний эсрэг дархлаажуулалтын үйл ажиллагаа амжилттай үргэлжилж, үндсэн хүн амынхаа 80 хувийг дархлаажуулаад байна. Үүнээс 20 гаруй хувийг бүрэн тунд хамруулаад байгаа юм.
Үлдсэн 2 дахь тунгийн 17200 вакциныг өнөөдөр "Оюу толгой" ХХК-ийн дэмжлэгээр онгоцоор аюулгүй татан авлаа. "Энэ үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн ХӨСҮТ-өөс онгоцонд хүлээлгэн өгөхөд вакцины хүйтэн хэлхээний сав болон автомашинаар тусалсан "Интернэйшнл СОС Монголиа" ХХК-ийн эмнэлэг, Баянзүрх дүүргийн Цагдаагийн газар, Өмнөговь аймгийн цагдаагийн газрын дэд дарга Ж.Мөнхсүлд, хуваарьт нислэгээ 1 цаг 30 минутаар хойшлуулан Өмнөговь аймагт аюулгүй хүргэж байгаа "Оюу толгой" ХХК-ийн хамт олон болон бусад хүмүүст талархаж байна" гэж аймгийн Онцгой комиссоос мэдээллээ.
Иргэдийн 2 дахь тунгийн дархлаажуулалт энэ сарын 26-ны өдрөөс эхэлнэ.
Холбоотой мэдээ