Инновацыг дэмжих хөтөлбөрийг танилцуулж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2021-05-18 10:51:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улсад инновацын 7 хоног үргэлжилж байна. Энэ өдрийн хүрээнд ЮНЕСКО-гийн шинжлэх ухаан, эрдэм шинжилгээний ажилтнуудад зориулсан зөвлөмжийн хэрэгжилтийн тайланг өнөөдөр танилцуулж байна. Мөн "Инноватор-2021" цуврал лекц, инновацыг дэмжих хөтөлбөрийг танилцуулж гарааны бизнест хөрөнгө татах үйл ажиллагаа болж байна. Түүнчлэн залуу судлаачдын хакатон уралдаан үргэлжилж байна. 

Долоо хоногийн хүрээнд инновацын үйл ажиллагааг олон нийтэд таниулах, шинэлэг санаа, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг түгээн дэлгэрүүлэх, төр, хувийн хэвшлийн түншлэл, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд онцлогтой болж буйг БШУЯ-наас мэдээлж байна.



Долоо дахь жилдээ зохион байгуулж буй уг үйл ажиллагаанд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Н.Учрал, Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх Л.Цэдэвсүрэн нарын холбогдох хүмүүс цахимаар оролцлоо. БШУЯ-ны Инновац, технологийн газрын дарга Д.Одгэрэл “Үндэсний инновацын хөгжлийн өнөөгийн байдал, цаашдын бодлого, зорилт” сэдвээр илтгэл тавилаа. Мөн “Цахим технологи, дижитал шилжилт”, “ХАА-н салбарын шинжлэх ухаан, технологи, инновац”, “Био технологи-анагаах ухаан”, “Хүнс, хөнгөн үйлдвэр, дэд бүтцийн салбарын шинжлэх ухаан, технологи, инновац”, “Соёлын инновац, бүтээлч үйлдвэрлэл”, “Гарааны бизнесийг дэмждэг үндэсний экосистемийн жишиг загвар” сэдэвт салбар хуралдаан боллоо.




Холбоотой мэдээ