Хариуцлагагүй компаниас болж бүтээн байгуулалтын зарим ажил хойшилсоор байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
erdenechimeg@montsame.mn
2015-09-30 12:45:06

Орхон аймгийн төвийн авто замын гэрлэн дохиог шинэчлэх ажил удаашралтай байна. Учир нь 2014 онд “Сэцэд” ХХК гурван замын уулзварыг өргөтгөх ёстой байсан ч ажлаа хийгээгүйн улмаас энэ жил гэрлэн дохиог шинэчлэх боломжгүй болжээ.

Нийт гурван газарт гэрлэн дохио солих ёстой бөгөөд үүнд  350 сая төгрөг зарцуулах юм. Шинээр тавих гэрлэн дохио нь компьютерийн удирдлагатай, камерийн хяналтаар асааж, унтраах тохируулгатай гэнэ.

Аймгийн хэмжээнд гэрлэн дохиогоор зохицуулагддаг гурван газар бий. Тухайлбал, Мэдээлэл, Харилцаа холбоо, Барилгачдын талбай, Баян худалдааны төв гэсэн гурван замын уулзварын гэрлэн дохиог  шинэчлэхээр  “Инно Солюшн” ХХК шалгарсан юм. Гэсэн ч тэд ажлаа эхэлж чадахгүй байна. Юуны өмнө гурван замын уулзварын авто замын доогуур кабел утас татаж, замыг нь өргөтгөх ёстой байсан “Сэцэд” ХХК ажлаа хийгээгүйн улмаас ийнхүү дараа, дараачийн ажил хойшилсоор байна. Мөн “Сэцэд” ХХК  нэг, дөрөв, тавдугаар хорооллын авто замын гэрлэн дохио шинэчлэх ёстой байжээ. Яагаад, ямар шалтгааны улмаас ажлаа хийгээгүй талаараа орон нутгийн удирдлагуудад мэдэгдээгүй бөгөөд гэрээгээ цуцлахаа хэлжээ.

Орхон аймаг Б.Оюун-Эрдэнэ

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд