Аймгийн хэмжээнд 14 мянган мод тарьжээ

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2021-05-17 13:01:51

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. "Мод тарих үндэсний өдөр"-өөр аймгийн хэмжээнд 14 мянга гаруй мод тарьжээ.

Өнгөрсөн бямба гарагт тохиосон бүх нийтээр мод тарих өдрөөр албан байгууллагуудын ажилтан, алба хаагчид харьяа байгууллагын хашаа болон Төгсөгчдийн цэцэгт хүрээлэн зэрэг газарт мод тарилаа. Уг үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Т.Аубакир болон аймгийн Засаг дарга Д.Бауыржан нар оролцов.

Энэ удаад аймгийн Сум дундын ойн ангиас 3 мянган ширхэг бургас, улиас, чацарганын суулгац, харин хувь хүмүүс Увс аймаг, Улаанбаатар хотоос 11 мянган ширхэг жимс, навчит, гоёлын модны суулгацуудыг татан авч борлуулсан тооцоо гарсан байна.

Сүүлийн 5-6 жилд ард иргэдийн хандлага сайжирч, хашаандаа мод, зүлэг тарих нь эрс нэмэгдэж байгааг мэргэжлийн хүмүүс онцолж байна.  

  

Холбоотой мэдээ