Бөхчүүд барьц сонгохгүй барилддаг боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-05-16 14:43:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын үндэсний бөхийн холбооны цэцдийн зөвлөлийн бямба гарагт /2021.05.15/ болсон хуралдаанаар бөхчүүд барьц сонгохгүй барилддаг байх шийдвэрт хүрлээ.


Энэ удаагийн хуралдаанаар Үндэсний  их баяр наадмын тухайн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай болон бусад асуудлыг хэлэлцсэн юм. Энэ үеэр заал танхимын барилдаанд болон улсын баяр наадмаар бөхчүүд барьц сонгуулдаг шийдвэрийг цуцалжээ.

 

Сүүлийн жилүүдэд бөхчүүд жин их нэмж, уран барилдаан, мэхээр бус, жингээрээ илүү байдлаа ашиглаж барьц сонгож  учраа бөхөө давах болсныг бөх сонирхогчид шүүмжилж ирсэн. Ийнхүү хурц, уран барилдаан гаргах боломжийг гаргах үүднээс барьц сонгодог асуудал байхгүй болж байгаа аж.

Холбоотой мэдээ