Улиастай суманд коронавирусний батлагдсан нэг тохиолдол бүртгэгдлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан/МОНЦАМЭ/. Тус аймгийн Нэгдсэн эмнэлгийн
Молекул биологийн лабораторид сүүлийн 24 цагт нийт 218 иргэний PCR шинжилгээний сорьцыг уншуулжээ.
Тодруулбал, Улиастай сумын 215, Алдархаан сумын хоёр, Цагаанхайрхан сумын нэг иргэний PCR шинжилгээний сорьцыг уншуулснаас Улиастай сумын нэг иргэн коронавирусний халдвар авсан нь батлагдлаа. Тухайн иргэний нэгдүгээр хавьтлын 50 иргэн байна. Тандалтын баг дам хавьтлуудыг тогтоохоор судалж байна. Халдвар авсан нь батлагдсан иргэн Улиастай сумын Жинст багийн нийтийн орон сууцад амьдардаг бөгөөд орцны өрх бүрээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авч байна. Шинжилгээний хариу бүрэн гараагүй байна гэж аймгийн Шуурхай штабаас мэдээлэв.
Энэ өдрийн аймгийн Шуурхай
штабын хурлаар Улиастай сумаас орох, гарах тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг
тавдугаар сарын 22-ны өдөр хүртэл бүрэн хаахаар шийдвэрлэжээ.