Цагдаагийн газрын шинэ байрны шав тавилаа

Орон нутагт | Сүхбаатар
odonchimeg@montsame.mn
2021-05-14 16:35:59

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газрын шинэ барилгын шавыг тавилаа. Улсын төсвийн 2,1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар барих уг барилгын гүйцэтгэгчээр "Их модун" ХХК ажиллах бөгөөд энэ ондоо багтаан ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

Барилга дөрвөн давхар байх бөгөөд улсын хэмжээнд баригдсан цагдаагийн газрын барилгын нэгдсэн зураг төсөл, загвараар барих юм.

Барилгын шав тавих үйл ажиллагаанд аймаг орон нутгийн болон хуулийн байгууллагын удирдлагууд, цагдаагийн газрын ахмад ажилчид, алба хаагчид оролцов.

 

Холбоотой мэдээ