Улаанбаатарт 15-17 хэм дулаан

ЛАВЛАГАА
dotood_editor@montsame.mn
2016-06-21 07:44:20

Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар үүлшинэ. Төвийн аймгуудын ихэнх, баруун болон говь, зүүн аймгуудын зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай.

Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 10-15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 25-30 градус, Дорнод, Дарьгангын тал нутгаар 20-25 градус, бусад нутгаар сэрүүсч 14-19 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Сэрүүсч 15-17 градус дулаан байна.

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 12 градус дулаан, харьцангуй чийг 91 хувь, агаарын даралт 857 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.  

Холбоотой мэдээ