Норвегид НАТО-гийн цэргийн сургуулилт болж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2016-06-21 07:22:23

ОСЛО. /NHK/. Умард Атлантын гэрээний байгууллага буюу НАТО-гийн гишүүн найман улс Норвегийн эрэгт шумбагч онгоц эсэргүүцэх тэнгисийн цэргийн сургуулилт хийж эхэллээ.

11 өдөр үргэлжлэх уг сургуулилт даваа гарагт эхэлсэн бөгөөд түүнд Их Британи, Канад, Франц, Герман, Норвеги, Испани, Турк болон АНУ-ын 3000 орчим цэргийн албан хаагч, шумбагч онгоц, харуулын хөлөг онгоц болон тэнгисийн эргүүлийн нисэх онгоц оролцож байна. 

НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг Норвегийн тэнгисийн цэргийн эргүүлийн хөлөг онгоцны тавцан дээрээс цэргүүдэд хандан үг хэлжээ.

Атлантын далайн умард хэсгийн бүсүүдэд Оросын хөлөг онгоцууд үзэгдэх нь сүүлийн үед олширсон гэдгийг тэрбээр анхааруулав.

Оросын өсөн нэмэгдэж буй шахалтад хариу өгөхийн тулд НАТО батлан хамгаалах чадавхиа сайжруулах хэрэгтэй байна гэж Столтенберг цохон тэмдэглэсэн юм. ОХУ цэргийн зардлаа гурав дахин нэмэгдүүлжээ.

НАТО-гийн гишүүн орнуудын удирдагчид ирэх сард Польшт уулзахаар төлөвлөсөн юм. Тэд Оросын талаарх батлан хамгаалахын стратегийг хэлэлцэж магадгүй байна.

Г.Доржханд

 



 

 

Холбоотой мэдээ