Сүүлийн 24 цагт халдварын тохиолдол дөрвөөр нэмэгдэв

Орон нутагт | Сүхбаатар
odonchimeg@montsame.mn
2021-05-13 17:08:59

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймагт сүүлийн 24 цагт халдварын тохиолдол дөрвөөр нэмэгдэж, нийт батлагдсан тохиолдол 178 боллоо. Эдгээр нь өмнөх батлагдсан тохиолдлын ойрын хавьтлууд бөгөөд тусгаарлах байр болон гэрийн ажиглалтад байжээ.

Тодруулбал дөрвөн тохиолдлын гурав нь Баруун-Урт сумын хөдөөгийн 8-р багийн малчид, харин нэг нь төвийн багийн иргэн байгаа юм. Тиймээс тус иргэдийн гэр бүлийн гишүүд болон ойрын харьцагчдыг тодорхойлж, тандалтын судалгаа шинжилгээнд хамруулах ажил хийж байна гэж ЭМГ-аас мэдээллээ.

5 дугаар сарын 13-ны байдлаар АНЭ-т 17 иргэн хэвтэн эмчлүүлж байна. 

Холбоотой мэдээ