Зургаан дүүрэгт PCR шинжилгээний цэг ажиллаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2021-05-13 16:20:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт PCR шинжилгээний суурин гурав, явуулын гурван цэг ажиллаж байна.

Дээрх цэгүүдэд хөдөө орон нутаг зайлшгүй явах шаардлагатай иргэд, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах иргэд, оршуулгын үйл ажиллагаанд оролцох иргэд цаг авалгүй очин, шинжилгээнд хамрагдах боломжтой.


Шинжилгээний цэгийн байршил

  1. Баянгол дүүрэг- 13 дугаар сургууль
  2. Сүхбаатар дүүрэг- 31 дүгээр сургууль
  3. Чингэлтэй дүүрэг- 50 дугаар сургууль
  4. Баянзүрх дүүрэг- “Тэнгэр” худалдааны төвийн гадна талбай
  5. Сонгинохайрхан дүүрэг- Таван шарын төмөр замын гармын ард байрлах Номин агуулах худалдааны гадна талбай
  6. Хан-Уул дүүрэг- Буянт-Ухаа спорт цогцолборын гадна талбай.

Дээрх цэгүүд ажлын өдрүүдэд 09:00-12:00 цагт, амралтын өдрүүдэд гурав, гурваараа ээлжлэн ажиллаж байна.

Холбоотой мэдээ